MinecraftgameZ Wiki
Advertisement
NPC Village(gal0) by KhuseleN

NPC суурин

NPC Суурингууд нь Бета шатны 1.8 шинэчлэлээр анх танилцуулагдсан билээ. Яг л MineCraft-ын бусад байгалийн тогтоц газрууд, биом давхраанууд, онцлог байрлалууд (газар доорх шорон, эртний цайзын балгас) шиг генераци хийгддэг байна. Харин Бета 1.9 шинэчилэлээр уг суурингууд маань өөрсдийн гэсэн оршин суугч иргэдтэй болжээ. Одоогийн байдлаар тэд ямар нэгэн "үүрэг" үгүй л байна.

NPC суурингийн зургийг Бета 1.8 гарахаас өмнө ноён Нотчийн зүгээс танилцуулсан бөгөөд зөвхөн гадна харагдах байрлалыг үзүүлсэн бол PAX дээр доторх интерьер загвар хийцүүдийг нь харуулж байсан юм. Суурингуудыг хэрвээ та олъё гэж бодож байвал зөвхөн элсэн цөл болоод өвст тал нутгаар эрлээ хийх хэрэгтэй юм шүү.

NPC Village(gal01) by KhuseleN

Гацааны гудам

Бүтэц

Сууринг бүрдүүлдэг хүчин зүйлс, барилга байгууламжууд :

  • Түүхий мод, бэлтгэсэн банз мод, боловсруулсан чулуу болоод шороо, нимгэн шилнээс бүрдэх жижиг хэмжээний байшингууд. Зарим нь бүр өөрсдийн гэсэн тагттай байх нь ч бий.
  • Дээр дурьдсан материалуудаар баригдсан том хэмжээний байрнууд. L-хэлбэрийн байшингууд их таардаг.
  • Архины мухлаг. Даралт мэдрэгч хавтан, модон шат гээд сонин содон зүйлүүд их бий.
  • Номын сан. Дотроо багажны хайрцаг мөн номын тавиуруудтай.
  • Улаан буудайн тариалан. Үржил шимт хөрсийг тойруулаад түүхий модоор хашиж өгсөн байдаг.
  • Худаг. 2х10х2 хэмжээтэй бөгөөд тун гүнзгий.
  • Дархны газар. Дотроо зуух, дөш болоод халуун лаваг агуулдаг.
  • Сүм дуган. Боловсруулсан чулуугаар баригдсан байдаг бөгөөд 3 давхар цамхагтай байх нь ч бий. Мэдээж цамхагруу гарах шат бас байна.
  • Хар ноос болоод бамбарнуудаас тогтох гудамны гэрэлтүүлгүүд.
  • Байшингуудыг өөр хооронд нь холбосон хайрган замууд.

Нотчийн ярилцлага

Тэгэхээр, NPC суурингийн иргэдийн талаар Нотч дараах зүйлсийг өгүүлсэн байна.

  • Хэрвээ та тэдэнд сайнаар хандвал (юм өгөх, бэлэглэх) тэд танд адил хандана.
  • Хэрвээ та тэдэнд муугаар хандвал (алах, зодох) тэд мөн л танд адил хандах болно.
  • Суурин бүрт нэг л онцгой авдар бий бөгөөд, хэрэв та түүнийг нь оролдвол суурингийн иргээд ихээхэн хилэгнэх болно.

Галлерэй

Мэдээг оруулсан : Хүслэн

Advertisement