За хө, энэ хэсэгт MineCraft-ын хамгийн сүүлийн үеийн хувилбарыг оруулж байх болноо. Ингээд бидний хэрэглэх хамгийн дуртай шэйр буюу Монголын "Mediafire" болсон GoGo шэйр дээр байрлууллаа. Мөн уг тоглоомыг хэрхэн суулгах талаар дэлгэрэнгүй мэдээллийг оруулсан байгаа шүү.
MineCraft Татах
Хэрвээ татах линк устсан байвал khuslen_boy@yahoo.com-д хандаарай. Ер нь тэмдэглээд авчих, миний үндсэн ID байгаа юм.
- MineCraft 1.9 PreRelease v3
Яаж суулгах вэ?
Тэгэхээр таныг тоглоомоо татаж авсан гэж найдаж байна шүү. Ингээд татаж авсан бол Winrar аль эсвэл Winzip, мөн 7zip зэрэг шахаж багцалдаг хэрэглээний програмуудын тусламжтайгаар rar файлыг задлах хэрэгтэй. За эндээс эхлээд дараах дарааллаар хийгээрэй.
- Start+R товчийг дараад гарч ирэх цонхонд %appdata% гэж бичээрэй
- Тэгээд энэ дотроо задалсан тоглоомоо хуулаарай (гаднах .minecraft фолдертой нь хамт хуулна шүү, доторхыг нь биш)
- тэгээд саяхан хуулсан фолдер дотроос minecraft.jar гэсэн файлыг ажиллуулаад тоглоорой.
- Хамгийн түрүүнд гарч ирэх цонхонд өөрийн нэрээ бичээрэй.
- Ингээд SinglePlayer дээр дарснаар та нэг тоглогчийн горимд тоглох боломжтой.
- Хэрвээ MultiPlayer-ээр тоглох бол мэдээж хэрэг "MultiPlayer" сонголтоор орох бөгөөд "add server" товчин дээр дараад гарч ирэх цонхонд серверийн нэр болоод IP хаягийг оруулаад хадгалчих юм бол дараа ороход хялбар байх болно шүүдэ.
PS: хэрвээ ямар нэгэн зүйл болохгүй байвал гарцаагүй таны гомбүүдэр дээр жава програм байхгүй байгаагийн шинж бөлгөө. Тиймээс www.java.com сайтаас татаад аваарай. Үнэгүй бас шууд татагдана. Мөн уг тоглоом маань хэдий жижигхэн мэт боловч маш их хэмжээний үзүүлэлт шаарддаг юмшүү. Видео драйвераа шинэчилсэн эсэхээ шалгаарай мөн давхар.
Pre Release-ийг хэрхэн суулгах вэ?
Та .minecraft -> bin фолдер дотор ороод өмнө хувилбарын minecraft.jar файлын оронд татаж авсан jar файлаа хуулах хэрэгтэй. Хэрвээ өмнөх хувилбараа ашиглах бол өмнөх jar файлаа backup-лаж өөр газарт хадгалах хэрэгтэй.
Мэдээг бэлтгэсэн : Хүслэн