MinecraftgameZ Wiki
Advertisement
Arctic
ARCTIC

Төрсөн огноо

Ямар ч байсан 1990

Жинхэнэ нэр

Мөнхгэрэл

Дуртай хоол

Бантан, Каш

Бидний анд, зоригт уурхайчин Арктик. MineCraft бетагийн хамгийн эхний хувилбараас нь эхлээд л GaMeZ-ийн серверт тоглож эхэлсэн бөгөөд, хэдий тоглоод сар ч хүрээгүй байх үедээ тэрбээр олон уурхайчдын хайр хүндэтгэлийг олж, ажилч хичээнгүй, нийтэч, өгөөмөр, тусархаг зангийнхаа ачаар төдий л удалгүй ОПЕРАТОР хэмээх хүндэт эрхийг хугацаагүйгээр хүлээн авсан билээ. Өдөр шөнийн 24 цагийн туршид тоглодог байсан байх мань нөхөр. Шөнийн 4 цагт ороход, Арктик байж л байна, Хичээл,ажил тараад оройны 16:00 цагт ороход мөн л байж байна. Заримдаа, MineCraft дотор амьдраад байнууда хэмээн гайхахад хүрдэг байлаа. Мөн бид хоёр нийлж олон гайхалтай хотуудыг барьж, бүтээн босголтуудыг хийж байсны дотроос хамгийн аугаа нь гэвэл бүхэл бүтэн Хогвартсын сургуулийг босгосон явдал байлаа.

ШУТИС-ийн Математикын лицей сургуулийн 10,11-р төгсөх ангиудад хамт сурч байсныхаа хувьд Арктикыг би мэдэлгүй яахав. Хөгжилтэй, хөдөлгөөнтэй, даруухан бөгөөд юм юмны манлайд явдаг хүүхэд байлаа [гэхдээ хичээл соёлоос бусад тал дээр илүү идэвхитэй талдаа :D ]. Элдэв тэмцээн арга хэмжээнд ч тэр, зодоон цохион болоход ч тэр хамгийн эхэнд нь зогсдог байв :D Бүр нэг зодооны үеэр мань хүн яасан гэж санана ... за за хэлээд яахав, тэрнээс хойш айхтар хочтой болсондоо хөөрхий.

Dream Candy Land by KhuseleN

Dream^Candy^Land хотын нэгээхэн хэсэг нь

Одоо тэрбээр төгсөх курс бөгөөд альхэдийнээ ажилд ороод зогсохгүй бараг л авгай хүүхэдтэй болох гэж байх шиг байна. Иймдээ ч зав зайгүй болж хэдий сервертээ үзэгдэж харагдах нь эрс багассан ч гэлээ GaMeZ серверийн элдэв нарийн тохиргоог хийж байгаа билээ. Харин тэр сүүлийн 1.8.1-ийн плагинууд ёстой ямбий байсан шүү.

Тэрээр олон олон бүр олон гайхалтай хотуудыг барьж байгуулсан төдийгүй олон ч удаа хотын дарга хийж явсан гайхамшигтай туршлагатай нэгэн. ОПЕРАТОР-ын бүх коммандыг бүрэн төгс эзэмшээд зогсохгүй нарийн төвөгтэй серверийн үйл ажиллагааг тохируулдаг юм. Түүний байгуулсан хамгийн сүүлчийн хот нь 1.7.3 дээр Dream^Candy^Land байсан боловч санаа муут нэг нь аварга том хотдог, гамбургер, пицца, хуримын бялуу, сүши бас миний хийсэн Кока Колаг юу ч үгүй болтол нь түймэрдээд хаячихсан байна билээ.

Advertisement