MinecraftgameZ Wiki
MinecraftgameZ Wiki
Түймэрдэгч
150px-Blaze

Амь

8 зүрх

Дайрах хүч

Easy => 1 зүрх ; Normal => 1.5 зүрх ; Hard => 2 зүрх тус тус хасах болно.

Байршил

Тамын орон

Анх үзэгдсэн нь

Бета 1.9 PreRelease

Сүлжээний ID

61

Тоглоомын ID

Blaze

Унагаах зүйл

Галт саваа (0-1)

Түймэрдэгч бол газар доорх ертөнцөд байдаг нэгэн төрлийн моб юм. Тэрэнд ямар ч бие байдаггүй ба зөвхөн толгой түүний доор эргэлдэх багана шиг зүйлтэй. Тэд энгийн үедээ газраар явж мөн утаагаар үлээдэггүй. Хэрвээ тэд тоглогчиг харвал дээш нисэн 3 3 аар гарах галан бөмбөг явуулна. Тэд үхэхдээ 0-1 түймэрдэгч таяг унагадаг. Тэдний буудсан галан бөмбөг тоглогчийг шатаана. Гхастын галыг бодвол түймэрдэгчиин гал дэлбэрдэггүй.

Тулалдах

Түймэрдэгч бол тулалдахад маш хэцүү моб юм. Учир нь тэд нисэж холын зайнаас маш хурдан хааж болошгүй галан бөмбөг явуулдаг. Тэдний нисэх чадвар тоглогчийн ойрийн зайны зэвсгийг ямар ч хэрэггүй болгодог. Мөн түүнээс унасан итэмийг авахад заримдаа хэцүү байдаг. Учир нь тэр нисэж байхдаа үхвэл өгөх итэм нь газар унана. Тэр нь мөн лава нь дээр унаж устаж болзошгүй. Тэднийг алах 2 арга байдаг.

1. Тэднийг нум сумаар харваж алах.

2. Загасны уургаар татаж авчран зодох.

Сул тал

Тэднийг галт бөмбөгөө бэлдэж байхад нь дайрвал их үр дүнтэй.

Тэд хэдий зайнаас тулалддаг боловч тэдний дайрах зай маш бага байдаг. Үүнийг ашиглан түүнийг холоос алж болдог. Түймэрдэгч гаргарч блок нь газар доорх ертөнцийн цайзад олдоно. Энэ блок нь нэг удаад 1-3 түймэрдэгч гаргана. Үүнийг ашиглан түймэрдэгчүүдийг отож болно. Үүний тулд түймэрдэгчийг гарч ирмэгц сэлмээр цохиж устгах хэрэгтэй. Энэ нь их амархан учир нь түймэрдэгч газар төрдөг мөн галт бөмбөгөө бэлдэх гэж цаг ордог учир шууд галлаж чаддаггүй. Үүнийг сайн хийхийн тулд танд галны эсрэг шингэн хэрэг болж магадгүй.

Галлерэй

Тривиа (жижиг сажиг зүйлс)

  • Түймэрдэгчийн цус яг л Эндермэнийнх шиг усан дээр гишгэвэл гүйдэг.
  • Түймэрдэгчийг аалзны торонд оруулвал тэр галлаж чаддаггүй.
  • Түймэрдэгчийн гал Гхастынх шиг устдаггүй учир түүний галт бөмбөгрүү нум сумаар харвах хэрэггүй.
  • Түймэрдэгчийн гал хүрсэн бүх юмаа шатаадаг. Үүнд блокууд мобууд тоглогч нар орно.
  • Галын эсрэг шингэнг хэрэглэвэл түймэрдэгч ямар ч аюулгүй болдог.

Мэдээг бэлтгэсэн : Батхишиг