MinecraftgameZ Wiki
Advertisement
Навч
LEAVES(in) by KhuseleN

Олдоц

Маш элбэг

Тархац

Газрын өнгөн давхраан дээр, моддын оройд

Тэсрэлт даах чадвар

1

Чанар

Хэврэг, галд шатамхай

Хадгалалт

Нэг нүдэнд 64

Анх үзэгдсэн нь

0.0.14a (2)

Олборлолт

Төмрөөр хийсэн хайчаар л авах боломжтой

Дугаар Код (ID)

dec: 18 hex: 12

TREE(out) by KhuseleN

Навчис зөвхөн модон дээр байрлана.

Хэдий навч ч гэлээ блокны төрөлд хамаарагдах юм. Учир нь MineCraft-ын ертөнцийн бүх зүйл нь блокны хэлбэртэй гэдгийг санаарай :D Мэдээж хэрэг навчнууд нь зөвхөн модон дээр л ургах болно. Мөн модныхоо төрлөөс (хус мод, хар мод, гацуур мод) хамаараад өнгө болоод ерөнхий дүрслэл нь харилцан адилгүй байх юмшүү. Хэрвээ та сайтар ажиглавал сэрүүн бүсэд ургадаг гацуур модны навч нь энгийн модныхоос илүү нягт ихтэй байгааг анзаарч болох юмшүү. Мөн MineCraft-ын тохиргооноос хамаарч (Options => Video : Fast эсвэл Fancy) навчис нь сийрэг эсвэл нягт болж өөрчилөгддөг.

Түүхийн хувьд ярьвал, навчис нь ургаа моддыг дагалдаад хамт гарч ирсэн нь мэдээж хэрэг юм. Харин Бета шатны эхний хувилбаруудаас эхлээд навчисыг албан ёсоор биш ч тодорхой хэмжээгээр хэрэглэдэг болсон юм шүү. Өөрөөр хэлбэл Операторуудын хэрэгслийн санд багтаж орсон хэрэг. Харин бүр сүүлд буюу бета шатны 1.7 хувилбараас эхлээд навчсыг хайчны тусламжтайгаар модноос нь салган авч болдог болжээ.

TREE2(out) by KhuseleN

Навчин дээр мөөг ургасан байх нь бий :)

Хэрвээ та модруу дөхөж очоод хамгийн дээд оройд нь буй түүхий мод бүхий блокыг нь огтолж авбал мод тэр чигтээ үхэж навчис нь гандан алга болж, өөрөөр хэлбэл үхэж эхлэх болно. Гэхдээ хоосонгүйэ, зарим навчсын нь оронд жижигхэн зулзган мод буюу нахианууд гарч ирдэг юм. Энгийн хэмжээний нэг модноос ойролцоогоор 5-6 зулзган мод гарч ирэх бөгөөд тэдгээрийг газарт, хөрсөн дээр хатгаснаар дахин нэг мод ургах нөхцөл бүрдэнэ. Араг ясны нунтгаар бордвол нүд ирмэхийн зуурт ургана гэдгийг мэдэж байгаа биз:D

Альфа шатны хувилбарууд дээр навчисын доод моддыг огтолж авахад навчи

Хэрэглээ

Ммм, навчны хэрэглээ гэвэл гурав байна.

  1. Та навчисыг гоёл чимэглэл маягаар ашиглаж болно. Тэгэлгүй яахав модноос өөр материал дээр тавьбал удалгүй алга болчихно шүүдээ. Харин бета 1.8-ийн "Бүтээлч Горим" дээр, таны сан хөмрөгт байгаа тэдгээр навчисын хувьд огт өөр. Өөрөөр хэлбэл алга болохгүй байх нь. Гэхдээ тухайн газрын Биом онцлогоос хамаарч хус модны, хар модны, гацуурын гээд харилцан адилгүй байна.
  2. Та навчисыг ямар нэгэн барилга барихдаа дороо ивж өгч, дээш өндөрлөг зүйлд гарахдаа ашиглаж болно. Учир нь навчис нь удалгүй алга болчих учраас эргээд өнөөх өрж давхарласан навчны блокнуудаа нураах хэрэг гарахгүй байх нь.
  3. Яагаад та өөрийн эдлэн газартаа, түүхий моддыг өрж, тэдгээр дээрээ хайчилж авсан навчисаа тавих маягаа хиймэл мод үүсгэж болохгүй гэж :D

Мэдээг бэлтгэсэн : Хүслэн

Advertisement