MinecraftgameZ Wiki
MinecraftgameZ Wiki
Мөнгөн Загас
150px-Silverfish

Амь

4 зүрх

Дайрах хүч

-0.5 зүрх

Анх үзэгдсэн нь

Бета 1.8 Pre1

Сүлжээний ID

60

Тоглоомын ID

Silverfish

Үхэхдээ

юу ч унагаадаггүй

Мөнгөн загас бол 1.8 дээр нэмэгдсэн шинэ моб юм. Энэ мобууд нь маш ховор байдаг ба зөвхөн бэхлэлтэн дэхь зарим чулуунаас гарч ирдэг. Мөнгөн загас гарж ирдэг чулууг Блок 97 гэж нэрлэдэг. Хэрвээ тэднийг нэгийг цохивол бусад нь сэрж тэд сүргээрээ таньруу дайрах болно.

Түүх

  • Анх 1.7 дээр silverfish.png зураг нь minecraft-ын мобууд фолдер дотор орсон.
  • 1.8 дээр тэд зөвхөн бэхлэлтээс олдох ёстой байсан боловч бэхлэлтээс өөр зарим нэгэн газар үзэгдэж байсан.
  • 1.9 дээр мөнгөн загас гаргагч гарсан.(silverfish spawner)

Галлерэй

Тривиа(жижиг сажиг зүйлс)

  • Жинхэнэ амьдрал дээр мөнгөн загас нь жижигхэн далавчгүй шавж юм.
  • Мөн Мөнгөн загас гэдэг нэртэй загас байдаг боловч энэ нь minecraft дээрх мөнгөн загастай ямар ч холбоогүй юм.
  • Мөнгөн загасны орсон блокыг Блок 97 гэдэг ба тэд яг л чулуу шиг харагддаг.
  • Блок 97-г гараараа цохиж устгах нь багажаар цохихоос хурдан байдаг.
  • 1.8 дээр мөнгөн загасны дуу нь аалзныхтай адилхан байдаг.
  • Мөнгөн загас нь усанд живж үхэж болдог.
  • Мөнгөн загасыг шатааж алж болдог ба ингэснээр өөр олон мөнгөн загас сэрж гарж ирдэггүй.
  • Мөнгөн загас орсон блокыг гартаа ноос мэтийн зүйлс барьж байгаад эвдлэх гэж оролдвол гаран дахь ноос чинь алга болно.
  • Мөнгөн загас нь орсон блокоо устахын өмнө гарч ирдэг ба ингэснээр блок устгалгүйгээр мөнгөн загасыг гаргаж ирж болно.
  • Нэг тоглогчын горим дээр мобуудыг алга болгосон ч мөнгөн загас гарж ирдэг.
  • Хэрвээ хэг тоглогчын горим дээр Амар тайван(Peaceful) болгож байгаад блок 97г устгавал мөнгөн загас гарж ирэх боловч гарж ирмэгцээ устана.
  • Мөнгөн загастай блокыг пистон ашиглан хүссэн газраа аваачиж болдог.

Мэдээг бэлтгэсэн : Батхишиг