MinecraftgameZ Wiki
Advertisement
Кактус
Cactus

Блокны төрөл

Ургамал

Хадгалалт

Нэг нүдэнд 64 хүртэл

Суурилуулалт

Тавьсан бол дахин авч хэрэглэж болно

Олдоц

Элбэг

Тархац

Цөл нутагт, газрын өнгөн хөрсөн дээр

Тэсрэлт даах утга

2

Анх үзэгдсэн нь

Альфа 1.0.6

ID дугаар

dec: 81 hex: 51

Кактус нь элсэн дээр ургадаг ургамал юм. Маш ховор тохиолдлоор кактус нь шавран дээр ургадаг. Кактус нь дээд тал нь 6 блокийн өндөртэй байдаг. Харин тоглогч дээрээс нь өрж тавьснаар илүү өндөр болгох боломжтой. Ямар ч хамаагүй моб эсвэл тоглогч кактусанд хүрвэл тал амь хасагдах болно. Кактусанд хүрсэн item-үүд шууд устдаг нь сонирхолтой шүү. Minecraft Alpha 1.2.1_01 дээр цөлд кактус агаар дээр 1-2 блокын өндөрт ургах тохиолдол гардаг байлаа.

Ургах нөхцөл

CACTUS6(gal) by KhuseleN

Кактусыг хаана ч тарьж болно

Кактус нь элсэн дээр ургадаг мөн маш ховор тохиолдлоор шавран дээр ургана. Кактусыг ургуулахад нарны гэрэл хэрэггүй. Үүнийг ашиглан доод ертөнцөд кактус тарьж болдог. Кактусыг зөвхөн элсэн дээр тавьж болдог. Кактусыг элсэн чулуун (Sandstone) дээр тавьж болдоггүй. Кактусыг хурдан ургуулахын тулд бордоог хэрэглэж болдоггүй. Мөн Кактусыг усан доор ургуулж болдог. Ингэхийн тулд усан доор элсэн блок тавиад түүн дээрээ кактусаа тавиж болно. Мөн кактусны хажууд ямар нэгэн блок байж болдоггүй гэхдээ зарим нэг зүйлээс шалтгаалан кактусын хажууд блок байж болдог.

Түүх

Кактус нь анх Alpha 1.0.6 дээр гарч ирсэн

Alpha 1.0.11 - с өмнө

Кактусыг ямар ч блок дээр тавиж болдог байсан ба хажууд нь хоосон зай байх шаардлагагүй байсан. Үүнийг ашиглан кактусан шал хийж болдог байсан ба энэ нь маш ашигтай урхи байсан юм.

Кактусны фермээс кактусыг хураах нь цус гүйлгэдэг байсан.

Хэрэглээ

  • Мөн та кактусны тариалан эрхэлж болох юм шүү. Зүгээр нэг элсэн дээр суурилуулад орхих биш, харин ургуулахын тулд элсийг тойруулаад ус хийх хэрэгтэй болно.
  • Кактус нь өөрөө ургадаг мөн хүрсэн зүйлээс цус гүйлгэх учир хамгаалалт хийхэд маш тохиромжтой ургамал юм. Кактус нь хашаанаас өндөр учир араг ясны сумийг хаах боломжтой гэвч хашааг бодвол тоглогч кактусны цаадахыг харж чадахгүй. Тэсрэгч зомби мэт нь тоглогчруу дайрах гэж байгаад кактусан хананд орж үхэж болно. Энгийн номхон амьтад нь кактусанд хүрч үхэх боломжтой.
  • Өөр нэгэн гайхалтай хэрэглээ нь гэвэл та кактуснаас ногоон өнгийн будагч бодисыг гарган авах боломжтой юм шүү.

MELTCACTUS(in) by KhuseleN

Тривиа

  • Кактусны яг хажууд төрөх боломжтой байдаг ба ингэснээр таны цус гүйнэ.
  • Кактусыг устгаж бас тавиг үед гардаг дуу нь ноосныхтой адил байдаг.
  • Кактусыг унагахад кактус бусад блокоос том харагддаг.
  • Кактусыг модний мөчрийн хажууд тавьж болно гэвч мод ургавал кактус устана.
  • Хэрвээ уурхайн тэрэг (minecart) кактусыг мөргөх юм бол уурхайн тэрэг устана.
  • Кактусны хажууд ор тавих юм бол орны тал устаж нөгөө хэсэг нь үлддэг. Орны тал нь устахдаа бүтэн ор өгдөг ба үлдсэн тал орон дээр унтаж болдог.
  • Кактус нь шатдаггүй

Галлерэй

Мэдээг бэлтгэсэн : Батхишиг

Advertisement