MinecraftgameZ Wiki
Advertisement
Багажны хайрцаг
WORKBENCH (in) by KhuseleN
'

Олдоц

NPC суурин

Хэрэглэлт

Дахин хэрэглэж болно

Анх үзэгдсэн нь

Классик 0.31 (1 сарын 30, 2010)

ID дугаар

dec: 58 hex: 3A

Энэхүү багаж хэрэгсэл урлах ширээ буюу багажны хайрцаг нь бусад эд зүйлсийн дотроос хамгийн чухал нь юм. Учир нь танд 3х3 нүдэнд эд зүйлс урлах боломжийг олгох болно.

Хэрэглээ

WORKBENCH (out) by KhuseleN

Харагдах байдал

Багажны хайрцгийг хэрэглэхийн тулд та уг хайрцаг дээр хулганыхаа зүүн товчийг дарах хэрэгтэй. Ингээд түүхий болон бэлтгэсэн элдэв материалуудыг ашиглаад өөр хооронд нь өрж, эвлүүлснээр төрөл бүрийн үүрэг зориулалт бүхий олон төрлийн эд зүйлс, багаж, тоног, төхөөрөмжүүдийг хийх боломжтой болно. Мэдээж хэрэг тэдгээрийг хийх жор гэж бий.

Мөн NPC тосгоноос та эдгээр багажны хайрцагнуудыг олж харах боломжтой юмшүү. Суурилуулсан бол эргээд авч, олон удаа хэрэглэх боломжтой бөгөөд илдээр цохивол амархан авагдах болноо. Гэхдээ таны илдний эдэлгээг тань жирийн МОБ-уудыг нэг удаа цохиноос хоёр дахин илүүгээр багасгах болно гэдгийг анхаарна уу.

Хэрхэн хийх вэ?

Найрлага Оролт => Гаралт
Боловсруулсан мод x4 CRAFTINGWORKBENCH by KhuseleN

Тривиа

  • Хэрвээ багажны хайрцгийг галын дэргэд тавих юм бол шатаж эхэлнэ. Гэхдээ хэсэг хугацааны дараа гал унтарах бөгөөд багажны хайрцаг шатаж алга болохгүйэ.
  • Бета шатны 1.2 хувилбараас өмнө багажны хайрцгийг "WorkBench" гэдэг байлаа. Харин одоо бол "Crafting Table"
  • Хэрвээ багажны хайрцгийн доод талын хэсгийг харвал яг л боловсруулсан модтой адил загвар дүрстэй байх бөгөөд модон байшинд бол нууцаар байрлууллаа гэхэд хэн ч мэдэхгүйэ. Мэдээж хэрэг адар (тааз) дээр байрлуулна шүү.

Мэдээг нэмсэн : Хүслэн

Advertisement