Агуйн аалз нь Minecraft Beta 1.8 дээр гарч ирсэн шинэ төрлийн моб юм. Энэ аалзнууд нь маш ховор бөгөөд мөн маш аюултай моб юм. Агуйн аалзнууд нь байгалиасаа төрдөггүй зөвхөн орхигдсон уурхайд байх агуйн аалз гаргагчаас(cave spider spawner) гарч ирнэ. Тэд жирийн аалзнаас хэмжээгээр жижиг бөгөөд тэдний хэмжээ нь 0.7х0.7х0.5 юм.
Хор
Агуйн аалзнуудийг аюултай болгодог гол хүчин зүйл нь мэдээж тэдний хор юм. Хэрвээ тоглогч агуйн аалзанд хатгуулсан бол амархан(Easy) болон амар тайван(Peaceful) үеэс бусад үед 1.5 с тутамд 0.5 зүрх хасна. Одоогийн байдлаар хорыг эмчлэх эм гараагүй байгаа боловч Jeb сүү хорын ерөндөг болгон ашиглаж магадгүй гэж хэлсэн. 1 сайн зүил нь гэвэл хор таныг ямар ч цустай байсан таныг алахгүй явдал юм.
Тривиа(жижиг сажиг зүйлс)
- Аалзны тор агуйн аалзанд саад болдоггүй.
- Агуйн аалзны хор араг ясан харваачид ордог ч тэднийг алдаггүй.
- Нэг тоглогчийн горим дээр агуйн аалз гаргагч нь дотор нь гахай байдаггүй цорын ганц мангас гаргагч юм.
- Агуйн аалз гаргагч нь аалзны тороор хүрээлэгдсэн байдаг учир тэднийг авахад улам хэцүү болгодог. Учир нь агуйн аалзад тор ямар нэг нөлөө үзүүлдэггүй.
- Агуйн аалзнууд нь өглөөний цагаар яг л жирийн аалз шиг үйлдлүүд хийдэг.
- Тэд жижиг хэмжээтэйгээсээ болж Амар тайван(Peaceful) үе дээр ч төрдөг.
Галлерэй
Мэдээг бэлтгэсэн : Батхишиг