Ёотуу нь тоглоомын дотор хамгийн их хэрэглэгддэг нь бөгөөд хамгийн чухал багаж нь юм шүү. Учир нь та төрөл бүрийн хатуу гадаргуу бүхий блокнуудыг, ашигт малтмалыг чухам энэ л багажны тусламжтайгаар хагалж эсвэл олборлож болох юм. Мөн ямар материалаар хийгдсэнээсээ шалтгаалаад эдэлгээ бас чанар нь харилцан адилгүй байх болно. Тухайлбал та нүүрсний хүдрийг ямар ч ёотуугаар олборлож болох бол алмазны хүдрийг зөвхөн төмөр болон алмазан ёотуугаар л олборлож болох боломжтой.
Хэрэглээ
Та ёотууны тусламжтайгаар доорх блокнуудыг олборлох эсвэл хагалж бутлах боломжтой юм. Ер нь ямар ч материалыг ёотуугаар эвдэж болно л доо, гэхдээ доорх блокнуудыг эвдэх яг зориулалтын багаж нь ёотуу юм шүү.
- Чулуу
- Усан Номингийн хүдэр
- Алмазны хүдэр
- Хөвдөт чулуу
- Чулуун тоосго
- Алтны хүдэр
- Нүүрсний хүдэр
- Чулуун шал
- Гэрэлтэгч чулуу
- Төмрийн хүдэр
- Галт уулын хайлмал хар шил
- Боловсруулсан чулуу
- Элсэн чулуу
- Улаан чулууны хүдэр
Мөн ёотуунууд нь МОБ-уудад илднээс арай бага хохирол үзүүлдэг гэдгийг санаарай.
Хэрхэн урлах вэ?
Найрлага | Оролт => Гаралт |
Саваа Мод + Төмөр Гулдмай; Алтан Гулдмай; Алмаз чулуу; Бэлтгэсэн мод; Зассан чулуу |
Олборлох хурд
Улаан өнгөөр тухайн багажаар олборлосон тохиолдолд блокноос юу ч гарч ирэхгүй болохыг тэмдэглэв. Харин ногооноор хамгийн хурдан олборлодог багажийг нь тэмдэглэсэн болно :)
Нүцгэн Гараар | Модон ёотуу | Чулуун ёотуу | Төмөр ёотуу | Алмазан ёотуу | Алтан ёотуу | |
Эдэлгээ | ∞ | 60 | 132 | 251 | 1563 | 32 |
Галт уулын хар шил | 50 сек | 50 сек | 50 сек | 50 сек | 15 сек | 50 сек |
Төмөр Хаалга | 25 сек | 7.5 сек | 7.5 сек | 7.5 сек | 7.5 сек | 7.5 сек |
Алмазан Блок | 25 сек | 25 сек | 25 сек | 1.25 сек | 0.95 сек | 25 сек |
Төмөр Блок | 25 сек | 25 сек | 25 сек | 1.25 сек | 0.95 сек | 25 сек |
Төмөр Тор | 25 сек | 7.5 сек | 7.5 сек | 7.5 сек | 7.5 сек | 7.5 сек |
Түгээгүүр | 17.5 сек | 5.25 сек | 5.25 сек | 5.25 сек | 5.25 сек | 5.25 сек |
Зуух | 17.5 сек | 5.25 сек | 5.25 сек | 5.25 сек | 5.25 сек | 5.25 сек |
Нүүрсний Хүдэр | 15 сек | 2.25 сек | 1.15 сек | 0.75 сек | 0.6 сек | 0.4 сек |
Алмазны Хүдэр | 15 сек | 15 сек | 15 сек | 0.75 сек | 0.6 сек | 15 сек |
Алтны Хүдэр | 15 сек | 15 сек | 15 сек | 0.75 сек | 0.6 сек | 15 сек |
Төмрийн Хүдэр | 15 сек | 15 сек | 1.15 сек | 0.75 сек | 0.6 сек | 15 сек |
Усан Номингийн хүдэр | 15 сек | 15 сек | 1.15 сек | 0.75 сек | 0.6 сек | 15 сек |
Улаан Чулууны хүдэр | 15 сек | 15 сек | 15 сек | 4.5 сек | 4.5 сек | 15 сек |
Алтан блок | 15 сек | 15 сек | 15 сек | 0.75 сек | 0.6 сек | 15 сек |
Усан Номингийн Блок | 15 сек | 15 сек | 1.15 сек | 0.75 сек | 0.6 сек | 15 сек |
Тоосго | 10 сек | 3 сек | 3 сек | 3 сек | 3 сек | 3 сек |
Тамын тоосго | 10 сек | 3 сек | 3 сек | 3 сек | 3 сек | 3 сек |
Зассан Чулуу | 10 сек | 1.5 сек | 0.75 сек | 0.5 сек | 0.4 сек | 0.25 сек |
Хөвдөт чулуу | 10 сек | 1.5 сек | 0.75 сек | 0.5 сек | 0.4 сек | 0.25 сек |
Чулуун шал | 10 сек | 1.15 сек | 0.75 сек | 0.5 сек | 0.4 сек | 0.25 сек |
Чулуун шат | 10 сек | 3 сек | 3 сек | 3 сек | 3 сек | 3 сек |
Чулуу | 7.5 сек | 1.15 сек | 0.6 сек | 0.4 сек | 0.3 сек | 0.2 сек |
Элсэн Чулуу | 4 сек | 0.6 сек | 0.3 сек | 0.2 сек | 0.15 сек | 0.1 сек |
Мөс | 1 сек | 0.4 сек | 0.2 сек | 0.15 сек | 0.1 сек | 0.1 сек |
Мэдрэгч Хавтан | 2.5 сек | 0.75 сек | 0.75 сек | 0.75 сек | 0.75 сек | 0.75 сек |
Тамын хөрс | 2 сек | 0.3 сек | 0.15 сек | 0.1 сек | 0.1 сек | 0.05 сек |
Гэрэлтэгч Чулуу | 7.5 сек | 1.15 сек | 0.06 сек | 0.4 сек | 0.3 сек | 0.2 сек |
Тривиа
- Бета 1.2-оос өмнө ёотуунуудын эдэлгээ, чанар нь жаахан муу байсан шүү. Алтан ёотуу гэхэд л яг л модоны ёотууны нэгэн адил байлаа.
- Ноён Нотчийн мэдэгдсэнээр Гахайн-Хүмүүс нь гартаа илдний оронд төмөр ёотуу барьж явахнээ.
- Ёотуу нь "Time to Mine!" болоод "Getting an Upgrade" Achievment-үүдийг авахад хэрэг болно.
- Бета 1.6.6-аас өмнө Гэрэлт Чулуунууд нь энгийн гараар олборлогддог байсан бол харин одоо ёотууны тусламжтайгаар олборлогддог болсон юм шүү.
- Мартагдсан уурхайд хэрэв та азтай байгаад авдар олж чадвал, магадгүй тэндээс төмөр ёотууг олж авч болох л юм.
Мэдээг бэлтгэсэн : Хүслэн